precision-delivery-proven-reliability

ГОЛ САНАА
Бараа бүтээгдэхүүний чанар шиг чухал ч гэсэн тэр бүр дурдагдаад байдаггүй өнцөг бол "хүргэлт, түгээлтийн чанар". Бизнес эрхлэгчид ямар ч хэмжээтэй, ямар ч бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж болно. Гэвч эхний цэгээс эцсийн цэгтээ ямар нэгэн саад тотгоргүй, тохирсон цагтаа, чанар алдагдахгүй хүргэгдэх нь тухайн брэндийн эвдэж үл болох амлалтуудын нэг юм.
СЭДВИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Хүмүүсийн хэрэгцээ, түүнийг дагасан бизнесүүд асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Өдөр ирэх тусам зах зээлд нийлүүлэгдэх барааны төрөл нэмэгдсээр байгаа өнөө цагт логистикийн салбар ч гэсэн энэхүү хурдтай уралдан хувьсах шаардлагатай болж байна.
АЧ ХОЛБОГДОЛ
Та хамаг чадвараа ашиглан гал тогооноос амттай, халуун хоол гаргалаа гэж бодъё. Гэхдээ хоолыг захиалсан хүн танаас биш зөөгчийн гараас л хоолоо авдаг. Иймд "хоолыг" халуун, амттай, бүрэн бүтэн авчрах нь хариуцлагатай зөв зөөгчтэй хамтран ажиллахаас эхэлнэ.
Өөрөөр хэлбэл, түгээлт бол зүгээр нэг тээвэр биш, брэндийн амлалтын чухал хэсэг юм. Түүнчлэн бизнес эрхлэгч өөрийн цаг, хөрөнгө, анхаарлаа үйлдвэрлэл, борлуулалтдаа төвлөрүүлэх үү, эсвэл машин, жолооч, маршрут, агуулахын асуудалтай зууралдах уу гэдэг нь бизнесийн өсөлтийн хурдыг шууд тодорхойлдог.
ОНЦЛОХ БАРИМТ
Муу хүргэлт = Муу брэнд. Онлайн шопоор худалдан авалт хийсэн хүмүүсийн 62 хүртэлх хувь хүргэлт хоцорсон тохиолдолд, хүргэлтийн компани буруутай байсан ч, хүргэлт биш брэндийг шууд буруутгадаг байна - Supplychain247
Хоцорсон хүргэлт = Торгууль. АНУ-ын Walmart сүлжээ нийлүүлэгчдээсээ захиалсан барааг тохирсон цагт нь, дутуугүй бүрэн хүлээн авахыг шаарддаг бөгөөд үүнийг зөрчвөл барааны өртгийн 3 хувийг торгууль болгон суутгадаг. Хоцорсон, дутуу ирсэн гэсэн хоёр зөрчлийг тусад нь тооцдог - Retail Dive, 8th & Walton
Хоосон тавиур = Алдсан борлуулалт. Өдөр тутмын хэрэглээний барааны 52 судалгааг нэгтгэсэн 2002 оны FMI, GMA, CIES-ийн ажиглалтаар дэлгүүрт бараа дуусах түвшин дунджаар 8.3 хувь байдаг бөгөөд хэрэглэгч хайсан бараагаа олохгүй үед дэлгүүр борлуулалтынхаа дунджаар 4 хувийг алддаг байна - FMI
ТОВЧХОН
Зах зээл, хэрэгцээ асар хурдацтай хувьсаж байна. Энэхүү хувьсгалаас хоцрохгүйгээр зэрэгцэн ажиллах дан түгээлтийн үйлчилгээ ямар ч бизнест нэн хэрэгтэй.
Муу түгээлт, хүргэлтийн үйлчилгээ нь аж ахуй нэгж эсвэл хувь хүнээс өөрсдөөс нь үл хамаарах ч гэсэн брэндийн нэр хүндэд нь шууд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд түгээлтийн найдвартай хамтрагч олох нь чухал.
Түгээлтийг мэргэжлийн хамтрагчид даатгаснаар бизнес өөрийн үндсэн ажил болох бүтээгдэхүүн, борлуулалтдаа төвлөрч, хүргэлтийн эрсдэлээс сэргийлэх боломжтой.
ҮҮНИЙ ЦААНА...
Хүргэлтийн чанар яагаад брэндийн нэр хүндийг ийм хүчтэй тодорхойлдог вэ? Учир нь хэрэглэгч болон дэлгүүрийн хувьд хүргэлт бол брэндтэй нүүр тулах хамгийн сүүлчийн, заримдаа цорын ганц мөч юм. Хоцорсон, гэмтсэн, дутуу ирсэн бараанд хэн тээвэрлэснээс үл хамааран нэр нь бичигдсэн брэнд хариуцлага хүлээдэг.
Түүнчлэн түгээлтийн чанар гэдэг нь нэг зүйл биш, хэд хэдэн хэсгээс бүрдэнэ:
Цагтаа - Тохиролцсон өдөр, тохиролцсон цагтаа хүрэх
Бүрэн бүтэн - Замдаа гэмтэж, эвдрэхгүй байх
Дутуугүй, зөв - Захиалсан бараа, захиалсан хэмжээгээрээ, зөв хаягт очих
Хянах боломжтой - Бараа одоо хаана явааг, хэзээ хүрэхийг мэддэг байх
Эдгээрийн аль нэг нь алдагдахад сайн бүтээгдэхүүн ч тавиур дээрээ хүрэхгүй, хүрсэн ч итгэлээ алддаг. Манай орны хувьд энэ бүр ч хэцүү. Уудам нутаг, хол зай, өвлийн хүйтэн цаг агаар зэрэг нь ачилт, тээвэрлэлт, хүлээлцэх дамжлага бүрийг нарийн төлөвлөхийг шаарддаг.
ПикПак Группийн хувьд?
Олон тооны барааг, олон газар тохирсон цагтаа хүргэх ажлын хүндийг магадгүй түгээлтэд явж үзсэн хүмүүс л ойлгох байх. Тиймдээ ч PickPack-аар хүргэлт, түгээлтээ дангаар нь шийдүүлсэн бизнес эрхлэгчид илүү стресс багатайгаар бусад чухал зүйлс дээрээ төвлөрч, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой болдог. Магадгүй та "миний бараа ч байдаг л нэг бараа биш дээ..." гэж бодож байж ч болох юм. Хэрэв тийм бол битгий санаа зов. Учир нь бидэнд төрөл бүрийн тээвэрлэлтийн горимтой бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх технологи бас туршлага бий.
Мөн ухаалаг бүсчлэлийн системд тулгуурлан түгээлтээ хийдэг. Ингэснээр нэг цэгт очих олон тээврийн машины тоог цөөлж, замын ачааллаас бууруулдаг.
Та барааны чанартаа л анхаар! Бид таны хүргэлтийн чанарыг хариуцъя!


