хүргэлт-хоцрох-нь-бизнест-ямар-зардал-авчирдаг-вэ

Хүргэлт бол бүтээгдэхүүнийг нэг цэгээс нөгөө цэгт хүргэх үйл явц биш. Хэрэглэгчийн таны бизнест итгэх итгэл, дахин сонгох шийдвэрт нөлөөлөх туршлага юм.
ГОЛ САНАА
Хүргэлт хоцрох нь зөвхөн нэмэлт зардал үүсгээд зогсохгүй борлуулалт, ажиллах цаг, хэрэглэгчийн итгэл, дахин худалдан авалтад хүртэл сөргөөр нөлөөлдөг.
СЭДВИЙН ЭРГЭН ТОЙРОНД
Өнөөдөр хэрэглэгчид зөвхөн “хүргэлттэй юу?” гэж асуудаггүй. “Хэзээ ирэх вэ?”, “Яг хэлсэн хугацаандаа ирэх үү?”, “Хаана явж байна вэ?” гэдгийг мэдэхийг хүсдэг болсон.
2026 оны Retail Economics & Metapack-ийн судалгаагаар Хойд Америк болон Европын хэрэглэгчдийн талаас илүү хувь нь онлайн захиалгаа 2 хоногийн дотор хүргүүлж авах хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл хүргэлтийн хурд, найдвартай байдал нь бизнесийн нэмэлт давуу тал гэхээсээ илүү үндсэн хүлээлт болж байна.
АЧ ХОЛБОГДОЛ
Хурдан хүргэлтээс илүү “амласан хугацаандаа хүргэх” нь чухал болжээ. McKinsey-ийн судалгаанд хэрэглэгчид маш хурдан хүргэлтээс илүү найдвартай, амласан хугацаандаа ирэх хүргэлтийг илүү чухалчилж байгааг харуулсан. Тэгэхээр асуудал нь зөвхөн “хэдэн цаг хоцорсон”-д биш. Тэр хоцролт бизнесийн өөр ямар зардлыг дагуулж байна вэ? гэдэгт бид анхаарлаа хандуулах шаардлагатай юм.
ОНЦЛОХ БАРИМТ
72% нь захиалгаа амласан хугацаанд нь хүлээн авахыг хүргэлтийн хамгийн чухал хүчин зүйлсийн нэг гэж үздэг. 55% нь нэг удаагийн муу хүргэлтийн туршлагын дараа брэндээс дахин худалдан авалт хийхээ больдог. 65% нь хүргэлтийн сайн туршлага нь өрсөлдөгчөөс арай өндөр үнэтэй байсан ч тухайн брэндээс дахин худалдан авахад бэлэн байдаг.
ТОВЧХОН
Хоцролт бол зөвхөн хүргэлтэд нөлөөлөх асуудал биш - Нэмэлтээр хэрэглэгчийн үйлчилгээ, дахин хүргэлт, ажиллах цагийн зардал үүсгэнэ.
Амласан хугацаа хамгийн чухал - Хэрэглэгч хурдан хүргэлтээс гадна захиалгаа хэлсэн хугацаандаа авахыг хүсдэг.
Найдвартай хүргэлт = дахин худалдан авалт - Хүргэлтийн муу туршлага хэрэглэгчийн итгэл болон дахин худалдан авалтад шууд нөлөөлнө.
ХҮРГЭЛТ ХОЦРОХОД БИЗНЕС ЯГ ЮУ АЛДДАГ ВЭ?
01 - Борлуулалтын зардал
Хэрэглэгч бүтээгдэхүүн авахаасаа өмнө хүргэлтийн нөхцөлийг нь харгалзан үздэг. DHL-ийн 2026 оны мэдээллээр дэлхийн онлайн худалдан авагчдын 67% нь санал болгож буй хүргэлт хүлээлтэд нь нийцээгүйгээс үүдэн бүтээгдэхүүн авахаас татгалзсан гэжээ. Тиймээс хүргэлтийн асуудал захиалга хийсний дараа эхэлдэггүй. Харин санал болгож буй хүргэлт хэрэглэгчийн хүлээлтээс доогуур байвал борлуулалт хийгдэхгүй зогсож болно.
02 - Ажиллах цагийн зардал
Хүргэлт хоцроход хэрэглэгч “хаана явж байна?” гэж асууна. Мессеж, дуудлага хийж, хүргэлтийн ажилтантай холбогдож улмаар хэрэглэгчид тайлбарлах гэсэн нэмэлт ажиллагаа бий болно. Хэдэн захиалга дээр энэ нь бага мэт санагдаж болох ч өдөр бүр давтагдсанаар хэрэглэгчийн үйлчилгээ болон борлуулалтын багийн цагийг хүргэлтийн асуудалд зарцуулж эхэлнэ. Тиймээс хүргэлтийн хоцролтын нэг нэмэлт зардал нь дахин ажиллах зардал юм.
03 - Хэрэглэгчийн итгэл, дахин худалдан авалтын зардал
Энд хамгийн том эрсдэл бий. AlixPartners-ийн 2026 оны судалгаагаар хэрэглэгчдийн 52% нь 1-2 удаагийн алдаатай хүргэлтийн дараа тухайн нийлүүлэгчээс дахин худалдаж авахгүй байж магадгүй гэж хариулсан. Мөн 85%-аас илүү нь муу хүргэлтийн туршлага дахин худалдан авах хүсэлд сөргөөр нөлөөлдөг гэжээ.
ПикПак Группийн хувьд?
Хүргэлтийн асуудлыг зөвхөн “хэдэн машин явуулах вэ?” гэж харахаас илүүтэй захиалга, хуваарилалт, хүргэлт, хяналт гэсэн бүх процессыг нэг системээр удирдах нь чухал. ПикПак Группийн 5PL логистикийн чиглэл нь технологид суурилан нийлүүлэлтийн сүлжээг цогцоор нь удирдаж, бизнесийн үйл ажиллагааг илүү ухаалаг, үр ашигтай болгоход чиглэдэг. Манай гол үнэ цэн нь AI automation, хяналттай систем, хэрэглэгч төвтэй байдал, 90 минутын хүргэлт юм. Зорилго нь зөвхөн хурдан хүргэх биш. Тухайн бүтээгдэхүүнийг амласан хугацаанд нь, хяналттай, найдвартай хүргэх билээ.
Эх сурвалж: Retail Economics & Metapack, AlixPartners, DHL, Sendcloud, McKinsey-ийн 2026 оны судалгаа, мэдээллүүд. Монголын зах зээлд шууд хамаарах тоон үзүүлэлт биш бөгөөд олон улсын хэрэглэгч, e-commerce зах зээлийн судалгааг чиг хандлагын эх сурвалж болгон ашиглав.
Дэлгэрэнгүй мэдээллийг PickPack Group-ийн сошиал хаягаас аваарай.
Холбоо барих: 7777-6090


